Үе үеийн удирдлагуудын товч намтар
Жолчин Ренчинсамбуу
1962-1977 онд УЦУ-ын точооны дарга
1930 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1948-1951 онд цаг уурын Улаангом өртөөнд дагалдан ажиглагч, ажиглагч. 1951-1962 онд Улаангом станцын дарга, 1962-1977 онд Ус цаг уурын товчооны анхны даргаар ажиллаж байсан. Аймгийн ус цаг уурын суурийг тавьж, техник тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг дадлагажуулж сургах, хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхны цаг уурч, сэхээтэн.